2011-03-27
Тооллын систем 8-р анги

Тооллын систем 
Мэдээлэлийг ерөнхийд нь "Аливаа амьд организмын дотоод болон гадаад орчноосоо мэдэрч, хүлээн авч буй бүх дохио юм." гэж тодорхойлж болно. Гэвч компьютерт бүх мэдээлэл нь тоогоор дүрслэгддэг байна..
Тодорхойлолт: Тоог дүрсэлж бичих болон тоон дээр хийх үйлдэл хийх дүрмүүдийн системийг тооллын систем гэнэ.
Тоо тоолол гэдэг бол бидэнд байнга хэрэглэгддэг чухал хэрэглэгдэхүүн юм. Тоо, тоололгүйгээр хүний амьдралыг төсөөлөх аргагүй юм. Бидний амьдралд хамгийн ойр тооллын систем бол аравтын тооллын систем юм. Аравтын тооллын системээс гадна хоёртын, наймтын,арван зургаатын гэх мэт өргөн хэрэглэгддэг тооллын системүүд байдаг.
Эдгээр нь тоон технологид өргөн хэрэглэгддэг системүүд юм.Тооллын системүүд хоорондоо ямар ялгаатай байгааг сонирхож үзье Хүн тоог дүрслэхдээ 0,1,2,3,4,5,6,7,8,9 гэсэн 10 ширхэг цифрийг хэрэглэн бичдэг энэ тооллын системийг 10-тын тооллын систем/Decimal/ гэнэ.
Жишээ нь: 45D эсвэл  гэж бичиж болно.
Тэгвэл яг үүнтэй ижил 0,1 гэсэн 2 ширхэг цифр хэрэглэх системийг 2-тын тооллын систем /Binary/ гэдэг. Жишээ нь: 10101B эсвэл  Аравтын тооллын системд ахлах цифр нь 9 тул түүний дараагийн тоог бичихдээ нэг орон нэмэн 10 гэж бичдэг. Үүнтэй ижилээр хоёртын тооллын системийн ахлах цифр нь 1 тул түүний дараагийн тоог бичихдээ мөн нэг орон нэмэн 10 гэж бичдэг байна. Иймээс хоёртын тооллын систем дахь энэ 10 гэдэг тоо нь аравтын тооллын систем дахь 2 гэдэг тоотой тэнцүү юм.
Тэгэхээр хоёртын тооллын системд тоо хэрхэн дараалахыг үзье.


За одоо тооллын системээ хооронд нь шилжүүлэх аргыг үзье 10-таас 2-тын тооллын систем рүү хөрвүүлэх. Дараах 2 аргаар хөрвүүлж болно. Үүнд:
1-р арга
Жишээ нь: 35D гэсэн 10-тын тоог авъя.
2-т руу шилжүүлэхийн тулд тухайн өгөгдсөн тоог 2-т хуваана.

Бидний авсан жишээгээр 35D = 100011В гэж гарлаа.
2-р арга
Мөн өгөгдсөн тоог 2-т хуваана. Ингэхдээ бутархай тоо бол 1, бүхэл тоо бол 0 гэж бичнэ. Жишээ нь: 35D
35:2=17.5 = 1
17:2=8.5 = 1
8:2=4=0
4:2=2=0
2:2=1=0
1:2=0.5 =1 хойд талаас нь эхэлж бичнэ.110001В болж байна.
- Одоо 2-тын тооллын системээс 10-тын тооллын системд шилжүүлэх аргыг авч үзье.
Мөн 2 аргаар шилжүүлж болно. Үүнд:
1-р арга
Үүний тулд тухайн өгөгдсөн 2-тын тооны эхний цифрээс эхлэн тухайн цифрийг түүний ард хэдэн орон байгаа, тийм удаа 2-ыг зэрэг дэвшүүлэн үржүүлж нэмнэ. Жишээ нь: 1010110B = 0*2^5 + 1*2^4 + 1*2^3 + 0*2^2 + 1*2^1 + 1*2^0 =64 + 16 + 8 + 2 + 1=91D болж байна. 2-р арга
Эсвэл 2-н зэргүүдээ ашиглаж араас нь харгалзуулан нэмж бичнэ. 0 байвал харгалзах 2-н зэргийг бичихгүй.1 байвал бичээд хооронд нь нэмнэ. Жишээ нь: 2^0=1 2^1=2 2^2=4 2^3=8 2^4=16 2^5=32 2^6=32….. 11111111B=1+2+4+8+16+32+64=127D 101010B=2+8+32=42D болж байна.
2-тоос 16-тад хөрвүүлэхийн тулд 2-тын тоог баруун талаас нь дөрөв, дөрвөөр нь бүлэглэж, бүлэг тус бүрийг хүснэгт-1 дэх 16-тын харгалзах тоогоор сольж бичнэ. Жишээ: 100’1111’0110B=H4F6
16-таас 2-т руу шилжүүлэх
16-таас 2-т руу шилжүүлэхдээ 16-тын цифр бүрийг 2-тын харгалзах дөрвөн оронтой тоогоор сольж бичнэ. Жишээ: H1ABC=1’1010’1011’1100B
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих
© Миний блог



:-)
 
xaax